Wednesday, January 9, 2008

Ой тогтоолтоо яаж сайжруулах вэ?

Ажил эрхэлж буй хүний үйл ажиллагаа түүний ой тогтоолтын боломжтой ямар нэг байдлаар нягт уялдаатай гэдэг ньэргэлзээгүй. Иймд ой тогтоолтын чадавхаа хөгжүүлэх, шайжруулахыг сонцрхдоггүй хүн гэж байхгүй. Өөрийн ой тогтоолтын нуугдмал боломжийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хүн бүрийн хийж чадах хялбар зүйл юм. Үүний тулд цээжлэх материалаа зөв зохион байгуулж дараах аргуудыг эзэмших хэрэгтэй болох нь:1. Цээжлэх гэж буй зүйлийнхээ агуулгыг урьдаар сайтар ойлговол материалын гол ба гол бус хэсгийг олж утгын хувьд ангилах хэрэгтэй. Уншсан зүйлийнхээ агуулгыг тайлбарлах төлөвлөгөөгзохиох, тулгуур үг, дохиоллыг цээжлэн, бичвэрийг өөрийн үгээр илэрхийлэх дасгал хийвэл сайн. Эхлээд ойлгож ухаарахын тулд аажим удаан, дараа нь арай хурдан хэлбэрээр цээжилбэл зүгээр. Их том хэмжээний сэдвийг тодорхой шинж тэмдэгээр нь жижиг бүлэг болгон цээжилбэл хялбар. Нэг сэдэвчилсэн утга бүхий хэсэг амархан цээжлэгддэг. Аливаа зүйлийг цээжлэх явцдаа системчлэх нь зөв. Ялангуяа адил ба ялгаатай талыг олж таних чадвар онцгой хэрэгтэй.2. Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж зэрэг нь юм цээжлэх тогтооход чухал нөлөөтэй. Цээжилж буй зүйлдээ сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс оруулбал илүү сайн тогтооно. Сэтгэлийн эерэг хөдөлгөөний аястай зүйлийг цээжлэхэд жирийн зүйлийг цээжлэхээс хялбар байна. Мэдээлж буй зүйлийг шимтэн сонирхвол амархан тогтоож эргээд санахдаа ч хурдан байна.3. Ой тогтоолт нь хүний бусад чадавхуудын нэгэн адил дасгал сургуулилтын үр дүнд хөгждөг.

No comments: