Wednesday, January 9, 2008

Шадар сайд мэдээлэл хийлээ

Шадар сайд М.Энхболд Багануур дүурэгт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ, өчигдөр. Эрүүл мэндийн сайд, УМХГ-ын дарга, ОБЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер нараас ажлын явцын мэдээллээс нь сонссон юм. Одоогийн байдлаар 77 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж. Сүүлийн 24 цагийн дотор дөрвөн хүн Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд нэмэгдэж иржээ. Тиймээс хордсон хүний тоо цаашид цөөрөх магадлалтай гэж үзэв. Тэгэхдээ 54 хүн Багануур дүүрэгт, 23 хүн Хордлогьш үндэсний төвд эмчлүүлж байгаас гурвынх нь биеийн байдал хүнд, хоёр хүн хүндэвтэр байгаа гэж ЭМЯ-аас мэдээсэн юм. Цагдаагийн таван ажилтан энэ сарын зургаанд хордсон гэх мэдээлэл ч цацагдсан. Багануур дүүрэгт ажиллаж байсан таван цагдаагийн ажилтанг мөн өдрийн оройд нь Хордлогын үндэсний төвд авчирсан. Харин уржигдар цагдаагийн нэг ажилтан нэмэгдэж, нийт зургаай хүн хорджээ. Тэдний арьсаар дамжиж хордлого авсан байх магадлалтай. Хортой спирт архийг хураах үед, үйлдвэрлэлявуулж байсан барилга байгууламжид хамгаалалтад гарч байхдаа тэд хордсон байна. Тэдгээр цагдаагийн биеийн байдал гайгүй байгаа ажээ. Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн архинд метилийн спирт 30.89 хувь байгаа нь тогтоогдсон. Харин өөр төрлийн хортой бодис байгаа эсэхийг дахин шалгаж үзэхээр болжээ. Эмчлүүлж байгаа хүмүүсийн нэлээд нь үйлдвэрийн ажилчид юм байна. Үйлдвэр дотор ажиллаж байгаа хүмүүс арьсаар дамжиж хордлого авсан нь тогтоогсон аж. Үйлдвэрийн орчинд ажилласан хүмүүст задгай орчноор халдах боломжгүй гэжээ. Эмнэлэгт эмчүүлээд гарсан хүмүүст хордлогын шинж тэмдэг дахин илэрч байгаа нь нөхцөл байдал удаан үргэлжлэх магадлалтай гэнэ

No comments: